CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хилийн автомат шалган нэвтрүүлэх цэгтэй болно

09-24-2019 13:01

 Бээжин хотын нисэх онгоцны Дасин шинэ буудалд гаалийн шалган нэвтрүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэх автомат машинуудыг байршуулж байна. Хятадын “Өдрийн сонин”-д мэдээлж буйгаар, гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг шуурхай гүйцэтгэх шинэ төхөөрөмжүүдийг туршиж, байршуулж эхэлсэн ажээ.
 Хилээр  нэвтэрч буй иргэд одоо тээшээ өгсөний дараа автомат машинд пасорт, визээ уншуулан шалгуулах юм байна. Шалган нэвтрэх цэг дээр одоогийн байдлаар хориотой эд зүйл, барааг шалгах, зорчигчийн биеийн хэмийг хэмжин, царайг таних үйлдэл бүхий бүрэн автомат 30 орчим төхөөрөмжийг байрлуулжээ. Хилээр нэвтрэх хүмүүсийн мэдээллийг ийнхүү нэгдсэн баазад байршуулснаар өмнө 5-7 минут шаардлагатай байсан ажиллагааг ердөө хэдхэн секундын дотор гүйцэтгэх боломжтой болж байна.
Үүний зэрэгцээ метроны Цаоцяо буудлаас агаарын тээврийн тасалбар, онгоцны буудал, хот хүртэлх тасалбарыг худалдаалж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зорчигчид одоо  метроны буудлаас тасалбараа худалдан авч, шалгуулж, тээшээ өгөх боломжтой.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр