CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад шаазан эдлэлийн үзэсгэлэн дэлгэгдэв

09-24-2019 13:21

 Хятадын шаазан урлалын шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн 22 дахь удаагийн Таншань үзэсгэлэн Хэбэй мужийн Таншань хотноо энэ сарын 20-нд нээлтээ хийлээ. Тав хоног үргэлжлэх тус үзэсгэлэн “Уран хийц, уламжлалт шаазан эдлэлийн соёл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн нийт 32 мянган ам метр талбайг хамарчээ. Түүнчлэн үзэсгэлэнд зориулан 890 лангуу дэлгэгдэж, өмнөд Солонгос, Энэтхэг, Франц гэх мэт улс орон бүс нутгаас худалдан авагч нар зорин ирж оролцож байгаа гэнэ.
 Сонирхуулахад, шаазан эдлэлийн хөгжлийн түүх хятад оронтой салшгүй холбоотой бөгөөд “China” гэдэг үгийг “шаазан” хэмээх утгатай гэж зарим судлаачид үздэг байна. Тэгвэл Хятад улс вааран савыг үйлдвэрлээд 5000 жил, шаазан бүтээгээд 2000 жил болсон боловч чухамхүү жинхэнэ шаазан буюу гангар шаазанг Сүн /960-1265/ улсын үеэс үйлдвэрлэх болжээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр