CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Зөөлөн алт”-ыг байгальд ээлтэй, тансаг зэрэглэлийн брэнд болгоно

09-24-2019 14:55

Есдүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын ХХААХҮЯ, ӨМӨЗО-ы Засгийн газар, Худалдааны Яамны Гадаад худалдаа хөгжүүлэх товчоо, Бизнесийн танхимаас хамтран Хятад, Монголын III удаагийн үзэсгэлэнг Улаанцав, Хөх хотод амжилттай зохион байгууллаа.
Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын энэ форум “Бэлчээрийн экологи болон ноолуурын зах зээлийн төлөв байдал” сэдэв дор  үргэлжилж, “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын ноолуурын үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааны чиглэлд онцгой анхаарлаа хандуулан  ноолуурын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв.
 Энэхүү  арга хэмжээний үеэр сэдэвчилсэн дээд хэмжээний уулзалт, бэлчээрийн экологи, ноолуурын салбарын хөгжлийн мэргэжилтнүүдийн тайлан, Хятад, Монголын ноолуурын салбарын хөгжлийн дээд түвшний бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт, Ази, Европын алдартай дизайнеруудын “Зөөлөн алт” загварын шоу зэрэг арга хэмжээг зохион байгуулж, гадаад дотоодын 500 гаруй зочин, төлөөлөгч оролцлоо.

Ноолуурын салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх олон улсын форум дээр  

Ноолуурын салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх олон улсын форум дээр


       “Ноолуур бол Хятад, Монголын нэрийн хуудас”
Нээлтийн арга хэмжээ, сэдэвчилсэн форумын үеэр Өвөр Монголын Өөртөө Засах Орон нутгийн Засгийн газрын тамгын газрын орлогч дарга Жан Руйхуай, ӨМӨЗО-ы Улаанцав хотын дарга Фэй Дунбин, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын зөвлөх Р.Жадамба, БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдааг хөгжүүлэх газрын дарга Ву Жэнгпин, БНХАУ-ын малын гаралтай бүтээгдэхүүн эргэлт, нийгэмлэгийн захирал Пан Жуншү зэрэг гадаад, дотоодынудирдагч, зочид төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж, үг хэллээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааны танхимын дарга Тян Ён тус хуралдааныг даргалав.
Үүний зэрэгцээ ноолуурын салбарыг хэрхэн өндөр түвшинд хөгжүүлэх талаар гадаад дотоодын удирдагч, мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид форум дээр идэвхтэй санал бодлоо солилцож, ноолуурын салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярилцаж, өөрсдийн санал, байр сууриа илэрхийлж, Хятад, Монголын ноолуурын салбарыг хөгжүүлэх талаар шинэ арга замыг эрэлхийллээ.  

 ӨМӨЗО-ны Засгийн газрын Тамгын газрын орлогч захирал Жан Руйхуай хэлэлцүүлгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Ноолуурын салбарын ногоон хөгжлийн зам дээр Хятад, Монгол улс хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг ноолуурын салбарын бүхий л үйл явцад нэвтрүүлж, эх байгальтай зохицон, байгалийг хайрлан, хамгаалж, ямааны мал аж ахуйн тогтвортой хөгжлийн гарцыг хамтдаа хайж, үзэсгэлэнт тал нутаг, бэлчээрийг хамтдаа хамгаална” гэлээ.
Мөн ӨМӨЗО-ы Улаанцав хотын дарга Фэй Донбин Хятад, Орос, Монгол, Европ руу гарах олон улсын чухал гарц бол Улаанцав хот гэдгийг онцлоод, бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай түгээхэд таатай нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ ноолуурын салбарын хөгжилд олон улсын гарцыг бий болгохыг зорж байгаагаа өгүүллээ. Улаанцав нь ноолуурын салбарын бат бэх суурь, аялал жуулчлалын асар том зах зээл, цахим худалдааны эрэлт хэрэгцээ, бизнесийн орчны давуу тал зэрэг давуу талуудтай бөгөөд ирээдүйд ноолуурын салбарт өргөн цар хүрээ бүхий хөгжлийн орон зай бий болно гэж тэрбээр үзэж байна.
Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх  Р. Жадамба “Дэлхийн дулаарал байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаагийн улмаас бэлчээр талхлагдаж байна. Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийг ахиулах, бэлчээр, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, байгаль экологийг нөхөн сэргээхэд онцгой анхаарч, ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор цаашид хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөжүүлж, шаардлагатай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ноолуур бол Хятад, Монгол хоёр улсын нэрийн хуудас” гэж санал бодлоо хуваалцлаа.
Хятад улсын Худалдааны яамны Гадаад худалдааг хөгжүүлэх газрын дарга Ву Женгпин 2014 онд Хятад, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарч, ноолуурын салбарт хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг энэ арга хэмжээний үеэр тодотгож байлаа. 

Евроазийн алдартай загвар зохион бүтээгчийн“Зөөлөн алт” загварын шоу

    “Байгалд ээлтэй тансаг зэрэглэлийн брэндийг бий болгоно”
Хятад-Монголын Экспо, Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форумын үеэр бэлчээрийн экологи болон ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн мэргэжилтнүүдийн уулзалтад Монгол Улсын ШУТИС-ийн профессор Д.Энхтуяа, Бээжингийн 3D загварын дизайн хүрээлэнгийн сургуулийн декан Чан Ванчин, Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн судлаач Жоу Хунчун, Улсын хүр хорхойн торгоны газрын орлогч захирал, Күньмин дэх Худалдааны яамны суурин төлөөлөгч асан Ли Чаошэн, Японы амьтан судлалын хүрээлэнгийн захирал хатагтай Сияа Марумо, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал Ван Хао зэрэг мэргэжилтнүүд ноолуурын салбарын шинэлэг эрэлт хэрэгцээний талаар илтгэл тавьж, хөгжлийн зам, ногоон тогтвортой хөгжил, чанарын шаардлага, хамтын ажиллагааны хэтийн төлөв зэрэг сэдвүүдийг нарийвчлан хэлэлцсэн байна. Энэхүү хуралдааныг ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Ли Жун удирдан явуулав.  

Ноолуурын салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд байгаль орчинд ээлтэй, тогтвортой түүхий эд нийлүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээ байгуулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн брэнд бий болгох, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр улсын байгалийн өвөрмөц байдал, цаг уурын нөхцөлд мал аж ахуйн салбар тасралтгүй хөгжиж байгааг мэргэжилтнүүд дурьдав.
Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд нөөцийн хамгийн бага эх үүсвэр болон (бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах), экологийн орчны хамгийн бага өртгөөр (бэлчээрийн экосистемийн ашигтай мөчлөг) эдийн засаг, нийгэм, экологийн хамгийн нэгдсэн их ашиг тусыг хүртэж, ноолуурын салбарын ногоон тогтвортой хөгжлийн циклийн менежментийг хөгжүүлэх санал тавьсан юм.
Мөн ноолуурын бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан тохиолдолд олон улсын брэнд бүтээгдэхүүнийг үр дүнтэй нэгтгэх, худалдан авах, олон улсын маркетингийн менежментийн чадавхиас суралцаж, сайжруулах, олон улсын зах зээлийн сувгийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, эдийн засгийн модулийг идэвхтэй эрж хайх, онлайн болон офлайн худалдааны платформыг хөгжүүлэх, брэнд бүтээгдэхүүний сурталчилгааг тасралтгүй явуулах, олон улсад нөлөө бүхий ноолуурын нэртэй брэнд болон дотоодын нэртэй ноолуурын брэндийг хөгжүүлэх зэрэг саналыг гаргаж байлаа.
Аливаа аж ахуйн нэгж хөгжихөд брэнд, чанар, технологи, экологийн тогтвортой байдал болон зах зээлд анхаарлаа хандуулах хэрэгтэйг ч мөн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  

 Зарим зочид төлөөлөгчид, дизайнерууд болон загвар өмсөгчдийн хамт


Хятад-Монгол экспо нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хоёр жил тутамд болдог. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү Хятад-Монгол экспо нь шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, анагаах ухаан, соёл урлаг болон бусад салбарыг хамран хурлын форум, хөрөнгө оруулалтын худалдааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа болон соёлын солилцоо зэрэг дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Талуудын дөрвөн жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад-Монголын экспо улам их анхаарал татаж, нийгмийн нөлөө нь улам бүр нэмэгдэж байгаа нь Хятад, Монгол хоёр улс төдийгүй Зүүн хойд Азийн улс орнуудын эдийн засаг, худалдааны солилцоог дэмжихэд чухал платформ болж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ