CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Энэ жил арвин ургац авна

09-24-2019 13:03

 БНХАУ-д ургац хураалт эхэлж байна. Цаг агаарын гэнэтийн таагүй үзэгдэл тохиохгүй бол энэ жил арвин ургац хураах төлөвтэй байгааг Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Энэ онд буурцаг тариалах талбайн хэмжээг 10 сая мү буюу 666 мянган га-гаар нэмэгдүүлсэн агаад тутарга, эрдэнэшиш тариалах талбай өмнөх жилүүдийнхийг бодвол багасчээ.
Байгальд ээлтэй хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх аяны хүрээнд хүнсний ногоо, тариа, буудай тариалахдаа пестицид болон шавж устгах бусад бодисын хэрэглээг эрс багасгасаныг мөн яамнаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ