CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвд хүж хийгч залуус олширчээ

09-23-2019 15:25

БНХАУ-ын Цинхай-Түвдийн өндөрлөгийн зүүн өмнөд хэсэгт байрладаг Сычуаний Замтан шянийнхан түвд хүжийг эртний технологиор хийдэг. 2010 онд тус орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр түвд хүж хийх арга технологийг эзэмшсэн Ма Жяома Түвд хүжний сургалтын газар байгуулжээ. Ийнхүү хүж хийх технологийг үнэ төлбөргүй орон нутгийн иргэдэд зааж өгсөн байна.
Одоогийн байдлаар 200 гаруй хүн түвд хүжний онол болон технологийн сургалтад хамрагдаж, олон арван хүн хүж хийх арга технологийг эзэмшиж, эртний аргаар хүж хийх залуус олширчээ. Дашрамд сонирхуулахад, түвд хүжийг хийхийн тулд 100 гаруй өвс ургамлыг зохих зааврын дагуу холихоос эхлээд түүхий эдийг түүх, нунтаглах, холих, зуурах, хэлбэрт оруулан хатаах, хадгалах, савлах хүртэл эртний дүрэм журмыг мөрддөг гэнэ. Энэ бүхний эцэст уламжлалт технологиор хийсэн хүж бэлэн болно. 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр