CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хуавэй” компани шинэ утсаа танилцууллаа

09-23-2019 15:17

Хятадын гар утасны томоохон үйлдвэрлэгч компани болох “Хуавэй” шинэ 5G технологи бүхий гар утас гаргасан байна. Тус компани энэ сарын 19-нд Германы Мюнхений үзэсгэлэнгийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулж, 2019 оны шилдэг загварын гар утас болох энэ “Мate 30” цувралын ухаалаг гар утсаа танилцуулжээ. Энэ үеэр “Хуавэй” компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн гүйцэтгэх захирал Ю Чэндон “Мate 30” цувралын гар утас  нь кирин 990 цуврал чипээр тоноглогдсон, андройдод суурилсан EMUI 10 үйлдлийн систем ашигладаг, зургаан өнгөний хослолтой гэдгийг онцолсон байна.
Мөн энэ утас нь 6.53 инчийн OLED дэлгэцтэйгээс гадна Iphone 11-тэй харьцуулахад 5G сүлжээг дэмждэг, маш хурдан үйлдлийн системтэй гэдгээрээ давуу аж. Түүнчлэн энэ утасны камер нь дугуй хүрээн дотор байрласан, хиймэл арьсан гадартай, тансаг зэрэглэлийнх гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр мөн “Хуавэй” компани А1 чипээр тоноглогдсон бугуйн цаг “WATCH GT2” болон утасгүй чихэвч “FreeBuds3”-ын борлуулалтын талаарх мэдээллийг танилцуулжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр