CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Цэнхэр малгайтнууд” энхийг сахиулсаар байна

09-23-2019 15:39

 Олон улсын энхийг сахиулах албаныхан дунд “цэнхэр малгайтнууд” хэмээн алдаршсан Хятадын энхийг сахиулагчид НҮБ-аас зохион байгуулсан 24 ажиллагаанд оролцоод байна. Анх 1990 онд цэргийн таван ажиглагч, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож энэ үйлсийн шанг татаж байсныг “Синьхуа” агентлаг онцолжээ.
Улс байгуулагдсаны 70 жилийн ойг угтан энхийг сахиулах үйлсийн хөгжлийн талаар гаргасан тайланд өгүүлснээр, сүүлийн 29 жилийн хугацаанд тус улсын цэргийн 49 мянган алба хаагч дэлхийн өнцөг булан бүрт явуулсан 24 ажиллагаанд гар бие оролцсон аж. Үүний зэрэгцээ одоо 2500 бие бүрэлдэхүүн НҮБ-ын төв байр болон хүмүүнлэгийн тусламж шаардлагатай буй долоон бүсэд олон улсын багтай хамтран  үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас энхийг сахиулагчдынхаа тоогоор тэргүүлээд зогсохгүй хүмүүнлэгийн тусламж, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтээрээ БНХАУ тэргүүлсээр байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ