CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цэвэр байдлын өдрөөр хог цэвэрлэх аян зохиолоо

09-23-2019 15:34

 Цэвэр байдлыг сахиж, хатуу хог хаягдлыг бууруулах олон улсын өдрийг энэ сарын 21-нд БНХАУ даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тэмдэглэхдээ тэд орон даяар байгалийн үзэсгэлэн бүрдсэн, жуулчдын очих дуртай 73 газар, цогцолборт хог цэвэрлэх аяныг зохион байгуулсан тухай “Синьхуа” мэдээлжээ.
Аялал жуулчлал хөгжсөн, олны хөлийн газрын хог, хаягдлыг цэвэрлэх, гадаад дотоодын жуулчдад хандан хариуцлагатай аялахад уриалсан энэхүү арга хэмжээний үеэр мөн хог хаягдлыг ангилах, боловсруулахын ач тусыг таниулсан лекцийг ч зохион байгуулсан юм.
Аялал жуулчлалын “Ситрип” /Ctrip/  компани олон нийтийн “Pickup China” байгууллагатай хамтран нэг сая жуулчин, 1.5 сая гаруй иргэнийг хамарсан энэхүү аяны хүрээнд нийт 1000 тонн хатуу хаягдал цуглуулж, дахин боловсруулахаар төлөвлөж буй.
Түүнээс гадна хог хаягдлынхаа хэмжээг багасгах, нэг удаагийн хуванцар сав, хулсан савхны хэрэглээг бууруулснаар байгаль орчныхоо цэвэр цэмцгэр байдалд оруулж буй хувь нэмрийг тооцоолон харуулах гар утасны аппликэшн, хог хаягдлын ангиллыг зааж таниулах тоглоом зэргийг гаргахаар төлөвлөж буйгаа “Ситрип” компани онцолж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ