CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт зохиов

09-23-2019 16:21

20-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт зохион явууллаа. НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, бусад улс орнуудаас НҮБ-д суугаа төлөөлөгчид Хятад улсын хөгжлийн ололт амжилт, дэлхийн энх тайванг хамгаалан, дэлхийн хөгжлийг дэмжих талаар Хятадын оруулсан хувь нэмэрийг өндрөөр үнэлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Генриетта Форе хэлэхдээ, Хятад улс ирэх арван жилд маш чухал зорилтуудыг биелүүлнэ,тухайлбал 2020 он гэхэд сурах наснаас өмнөх хүүхдүүдийн цэцэрлэгт орох түвшнийг 85 хувьд хүргэж, цэцэрлэгийн хэмжээг 80 хувьд хүрнэ. Эдгээр зорилгууд нь хүүхдүүдэд ихээхэн ач тустай юм гэжээ.

ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятад улс асар их дэвшил гаргаж, одоогоор дэлхийн томоохон эдийн засгийн цогцын нэг болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Орос Хятадын харилцаа нь харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн үндэс дээр суурилдаг болохоор өнөөгийн ээдрээтэй дэлхий дахинд тогтворжуулагч хүчин болж байна. Орос, Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нягт хамтран ажиллах замаар “НҮБ-ын дүрэм”ийн үндсэн дээр, олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалах болно гэжээ.

Пакистанаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Малееха Лодхи сэтгүүлчдэд хэлэхдээ, “Бүс ба зам” санаачилга нь дэлхий дахинд маш чухал ач холбогдолтой бөгөөд Пакистан энэ санаачлагад оролцож байгаадаа маш баяртай байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр