CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахим аюулгүй байдлын салбар хурдтай хөгжиж байна

09-20-2019 18:03

 Энэ оны эцэс гэхэд Хятадын цахим аюулгүй байдлын үйлдвэрлэлийн нийт үнэлгээ 63.1 тэрбум юань буюу 8.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь уг салбарын үнэлгээ түрүү оны мөн үеийнхээс 23 хувь өссөн гэсэн үг аж. Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академиас мэдээлснээр тус улсын хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн интернэт, 5G технологийн салбарын өсөлтийг дагаад цахим сүлжээ, холболтын аюулгүй байдлыг хангах бизнес ч хурдтай хөгжиж байгааг энэхүү дүн мэдээ нотолж байна. Хятадад одоогоор цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг 3000 орчим компани бүртгэлтэй байгаа нь 2017 оныхоос найман хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх компаниудын гуравны нэг нь Бээжинд, 13 хувь нь Гуаньдун мужид, 10 хувь нь Шанхай хотод үйл ажиллагаа явуулж байна.
Уг салбарын жилийн дундаж орлого ч жилээс жилд өсчээ. Салбартаа тэргүүлэгч эхний 10 компанийн жилийн дундаж ашиг орлого нийтдээ 38 сая ам.долларт хүрсэн нь дэлхийн дундажаас ч өндөрт тооцогдож буй аж. Энэхүү дүн мэдээнд үндэслэн тооцоход Хятадын цахим аюулгүй байдлын салбар ирэх таван жилийн дотор дэлхийд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болжээ. Тус улсын уг салбарт зарцуулдаг жилийн дундаж төсөв 2019-2023 онд 25.1 хувиар өсөх тооцоо гарсан бол энэ нь дэлхийн хэмжээнд ердөө 9.44 хувь байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр