CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хурдны төмөр замын сүлжээгээрээ Хятад тэргүүлж байна

09-20-2019 12:29

 Одоогоос 100 жилийн өмнө Жан Тянью инженерийн удирдлага дор Бээжин-Жанчхүүг холбосон анхны төмөр замын төслийг гаргаж байсан бол өдгөө мөн хоёр хотын хооронд зорчигч тээвэрлэх анхны ухаалаг, хурдан галт тэрэгний замын төслийг нийтэд танилцуулж буй. Улс байгуулагдснаас хойш, ерөөс сүүлийн 100 жилд БНХАУ-ын төмөр замын салбарт гарсан амжилтыг дэлхийн хэвлэлүүдэд “гайхамшиг” гэж онцолж, Дэлхийн банкнаас “Хятадын өндөр хурдны төмөр замын хөгжил” нэрт тайланг танилцууллаа.
2016 оны байдлаар тус улс 150 мянган км урт хурдны төмөр замтай байсан бол ирэх онд энэ тоо 30 мянган км-т хүрнэ. “Хятадын төмөрзамчид хэдэн үеэрээ мөрөөдөж ирсэн хурдан, аюулгүй, урт төмөр замын сүлжээг бий болгож байна” хэмээн “Хятадын төмөр замын дизайн ” (China Railway Design) корпорацийн орлогч дарга Сунь Шүли “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 2003 онд ашиглалтад орсон Цинхуандао-Шэньян чиглэлийн хурдны төмөр зам Хятаддаа анхных гэгдэж байсан бол түүнээс хоёр жилийн Бээжин, Тяньжинийг холбосон цагт 350 км хурдлах хүчин чадал бүхий төмөр замын нээлтийг хийсэн билээ. Одоо томоохон хот, мужуудыг холбосон өнөдөр хурдны төмөр замууд ээлж дараагаар ашиглалтад орж тус улсын дэд бүтэц, зорчигч тээврийн салбарын хөгжилд том дэвшлүүдийг авчирсаар байна.
Зөвхөн замын уртаараа ч бус төмөр замын салбарт нэвтрүүлж буй шинэ технологиудаараа Хятад улс чамгүй амжилтад хүрчээ. “Алган дээр тавьсан зоосыг газар унагахгүйгээр хурдлах” хэмээн дотоод, гадаадын аялагчдаас үнэлгээ авсан тав тухыг хангасан галт тэргээр олон нийтэд үйлчилж буй. Өөрөөр хэлбэл, чичиргээгүй, халуун, хүйтэн ямар ч улиралд ажиллах дотоод хөргөлт, халаалтын системтэй, интернэт ашиглаж, зурагт үзэх боломжтой зэрэг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хурдны галт тэргүүдийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж байна.
Нөгөөтэйгүүр, өндөр хурдны төмөр замын сүлжээ орон нутгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж буй. 2019 оны Цагаан сарын баяраар 2.98 тэрбум хүн хурдны галт тэргээр зорчсон гэсэн тоо баримт бий. Бээжин, Шанхай, Гуанжөү, Цинхуандао, Тяньжин, Жанчхүү, Шэньянийг холбосон төмөр замын сүлжээг даган аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, зам дайран өнгөрөх бүс, мужийн  үл хөдлөх хөрөнгийн зах зээл ч идэвхжиж байна. Үүний сацуу хурдны галт тэргээр зорчих тасалбарын үнэ дэлхийн бусад улсаас хамгийн хямд гэж тооцогдож буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр