CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эхийн эндэгдэл багасаж байна

09-20-2019 12:25

БНХАУ-д сүүлийн жилүүдэд эхийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо эрс сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөдөө, алслагдсан муж, сууринд ч хүрч буй учир эх болоод нярайн эндэгдэл буурч байгааг тус улсын Эрүүл мэндийн асуудлаарх улсын хорооноос гаргасан тайланд онцлон дурдсан байна.
Тухайлбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд хот, суурин газарт хүүхэд төрүүлсэн нийт эхчүүдийн 99 хувь нь төрөх эмнэлэгт, эмч нарын хяналтан дор нярайлжээ. Харин хөдөө орон нутаг, алслагдсан тосгонд дээрх үзүүлэлт 51.7 хувьтай байгаа юм.
Өнгөрсөн оны үзүүлэлтээс харвал эхийн эндэгдэл 100 мянган хүн тутамд 18.3 хувиар буурч, 1990 оныхоос 79.4 хувиар доошилсан аж. Нөгөөтэйгүүр, төрөлт ба эх, нярайн эндэгдлийн харьцаа муж, хот бүрт харилцан адилгүй байна. Хөдөө орон нутагт эхийн эндэгдэл 1990 оны үзүүлэлттэй харьцуулахад 67.2 хувиар буурсан бол хотод 81.2 хувиар доошилжээ.
Хятадын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн асуудлаарх улсын хороо хамтран жирэмсэн, нярай хүүхэдтэй эхийн эмнэлгийн хяналт, үйлчилгээг сайжруулах, болзошгүй эрсдэл үүсэхэд яаралтай тусламж үзүүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг мөн тайланд онцолсон юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр