CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тээврийн “ногоон” хэрэгсэл 300 сая хүнд үйлчилж байна

09-19-2019 11:04

 Байгаль орчин ээлтэй, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах тээврийн хэрэгслийг иргэдийн амьдралд түлхүү нэвтрүүлэх ажил Хятадад амжилттай хэрэгжиж буй. Тээврийн  “ногоон” хэрэгслийг дэлгэрүүлэх албан ёсны кампанит ажлын нээлтийг Тяньжин хотод зохион байгуулсан нь үүний нэг жишээ болов. Одоогийн байдлаар Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэн зэрэг хүн ам олноор төвлөрсөн хотод өдөрт 300 сая хүн байгальд ээлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байна.
БНХАУ-ын Тээврийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яам, Бүх Хятадын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран энэ сарын 16-наас 22 хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулах энэхүү аяны хүрээнд 37 хотод 5300 км урт замд тээврийн цахилгаан хэрэгсэл, трамвайгаар олон нийтэд үйлчилнэ. Үүний зэрэгцээ байгальд ээлтэйгээр зогсохгүй хүний эрүүл мэндэд тустай унадаг дугуй, цахилгаан мотоциклийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах юм.
Дашрамд сонирхуулахад, Хятадад одоогийн байдлаар метроноос гадна тээврийн  670 мянган хэрэгсэл олон нийтэд үйлчилдэг бөгөөд тэдний 340 мянга нь байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүрт техник байгаа юм. Мөн өдөрт 40 сая хүн унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг ашигладаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ