CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Үндэстний цөөнхийн спортын XII наадам Хайнаньд болно

09-19-2019 11:27

 БНХАУ-ын үндэстний цөөнхийн спортын наадам энэ сарын 8-нд Хэнань мужийн Жэнжөү хотноо нээлтээ хийсэн бол наадмын хаалт энэ сарын 16-нд боллоо. 11 дэх удаагийн тус наадамд Хятадын 31 муж, Шинжааны үйлдвэр, бүтээн байгуулалтын бригад, ардын чөлөөлөх арми, Тайваний үндэстний цөөнхүүд зэрэг нийт 34 багийн 7009 тамирчин оролцсон юм. Тэд нийт 17 том, 140 жижиг хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорьжээ. Мөн наадмын үеэр үндэстний цөөнхийн спортын үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон аж. Хятадын үндэстний цөөнхийн спортын наадам дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дараагийн наадам 2023 онд Хайнань мужид болохоор товлогджээ.
Дашрамд дурдахад, Хятад улс анх 1953 онд Тяньжинь хотноо Хятадын үндэстнүүдийг оролцуулсан спортын тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулж байжээ. Харин Төрийн зөвлөлөөс үндэстний цөөнхийн спортын наадмыг үндэсний хэмжээнд тогтмол зохион байгуулах шийдвэрийг 2005 онд гаргаж байсан түүхтэй. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ