CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Эрдэм шинжилгээ, археологийн музей нээгдэв

09-19-2019 11:22

Жэжян их сургууль Эрдэм шинжилгээ, археологийн музейтэй болсныг “Шиньхуа” агентлаг онцоллоо. Музейн үйл ажиллагааг саяхан албан ёсоор нээсэн бөгөөд дөрвөн томоохон сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэсэн байна.
Жэжян их сургуулийн Эрдэм шинжилгээ, археологийн музейн нийт талбай нь 50 мү газрыг хамардаг бол барилгын талбай нь 25 мянган ам метр аж. Түүнчлэн музей болон эрдэм шинжилгээний гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Музейн хэсэг  нь үзэсгэлэнгийн танхим, үзмэрийн агуулах, үзмэрийг сэргээн засах өрөөтэй. Харин эрдэм шинжилгээний хэсэг нь лекцийн танхим, боловсролд чиглэсэн үйл ажиллагааны танхим зэргээс бүрдэнэ. Тэр дундаа үзэсгэлэнгийн талбай нь 35 мянган ам метр гэнэ.
Сонирхуулахад, Жэжян их сургууль нь Ханжөү хотод байрладаг, 1897 онд байгуулагдсан төрийн өмчит их сургууль юм.   

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр