CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 1.15 сая хүн очжээ

09-18-2019 15:07

Намрын дунд сард тохиодог еэвэн сарын баяраар БНХАУ-ын Бээжин хотын амралт зугаалгын газрууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ойролцоогоор 1.1 сая хүн очиж, баярын амралтаа  өнгөрүүлжээ. Энэ оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд нийслэл хотын 11 цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 1.15 сая үйлчлүүлэгчийг хүлээн авсан байна.
Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн захиргаанаас мэдээлж буйгаар, энэ жил Хааны зуны ордон, Тэнгэрийн сүм, Амьтны хүрээлэн хамгийн олон хүн очсон газраар тодорч байгаа аж. Баярын амралтаар Ихэюань буюу Хааны зуны ордонд 245 мянган хүн очсон бол Тэнгэрийн сүмд 168 мянга, Амьтны хүрээлэнд 151 мянган хүн очжээ.
Мөн энэ үеэр хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд олон төрлийн хөтөлбөр, үйлчилгээгээ хүмүүст хүргэхийн зэрэгцээ баярын  цэнгүүн, урлагийн тоглолт зэрэг 50 орчим арга хэмжээг хотын захиргаа, урлаг соёлын байгууллагуудтай хамтран зохион байгуулав. Тухайлбал, Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн нуурын эрэгт тэргэл сар харах хөтөлбөр, Таожаньтинд болсон еэвэнгийн баяр, Сяншаньд хувьсгалын түүхэн дурсгалт найман газрын аялал зэрэг нь жуулчдын сонирхлыг ихэд татсаныг “Синьхуа” агентлаг онцоллоо. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ