CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орлоо

09-18-2019 15:02

 БНХАУ-ын Сычуань мужийн Түвд-Ганьзийн автономит тойрогт нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орлоо. Тус улсын баруун өмнөдөд, хамгийн өндөрлөг хэсэгт орших Гэсарын нисэх буудалд энэ долоо хоногт  анх удаа онгоц газардаж, нислэг үйлдэж эхэлсэн байна.
Далайн түвшнээс дээш  4068 метрийн өндөрт орших онгоцны буудал жилдээ 500 мянган зорчигчдыг хүлээн авч, тэдэнд үйлчлэх хүчин чадалтайг “Синьхуа” агентлаг онцолж буй. Орон нутагт, тэр тусмаа алслагдсан, өндөрлөг мужид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх энэхүү буудлаас одоогийн байдлаар Ганьзи-Чэндү чиглэлд зорчигчид тээвэрлэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Чуньчин, Сиан, Күньмин зэрэг хот руу нислэгтэй болохоор төлөвлөж байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, Ганьзигаас мужийн төв Чэндү хот руу автомашинаар зорчиход найман цаг зарцуулдаг бөгөөд одоо онгоцоор нэг цаг л нисэх боломжтой болжээ.
Далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрлөгт орших бүсийн (4C зэрэглэл) онгоцны буудлуудын тав дахь нь болж буй Ганзи-гэсрийн нисэх онгоцны буудлын төслийг 2015 онд хэлэлцэж баталсан бөгөөд 2.26 тэрбум юанийн өртгөөр байгуулсан юм. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ