CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Автомат жолоодлогот хөлгийн туршилтын баазтай болно

09-18-2019 15:12

Хятадад анхных болох автомат жолоодлогот хөлөг онгоцны туршилтын бааз энэ оны сүүлээр ашиглалтад орно хэмээн “Синьхуа” уламжлав. Тус улсын “Технологийн мэдээ” сонинд мэдээлснээс үзвэл, Өмнөд Хятадын Гуандун мужийн Жухай боомтод байгуулагдаж буй “Ваншанийн шинжлэх ухаан, техникийн боомт” нэртэй туршилтын баазын барилгын ажил дууссан байна.
Нисгэгчгүй хөлөг, бүрэн автомат жолоодлого бүхий тээврийн усан онгоц зэрэг орчин үеийн техник, технологийн шинэ нээлт, бүтээлүүдийг тэнд  турших агаад зохион бүтээх төв, туршилтын хэсэг, лабораторийг нэгтгэсэн цогцолбор бий болох юм. Нийт 32 мянган хавтгай метр талбайтай уг төвийг мэдээллийн технологи, шинэ төхөөрөмж, хиймэл оюун ухаан, тоон технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж мэргэжилтнүүд үнэлж буй.
Түүнээс гадна Хятадын өмнөд хэсэг, тэр дундаа Хонконг, Макаогийн далайн тээвэр, аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргахад чиглэсэн төслүүдийн нэг нь тус бааз болох юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр