CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

CCTV-гийн Монгол сүлжээнээс Улаанбаатар хотноо үзэсгэлэн зохион байгууллаа

09-18-2019 14:32

Хятадын Төв телевизийн Монгол сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.
Хятад Монголын хооронд диплоамат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудсаар өмнөх хагас жилийн хугацаанд тааварт уралдаан хэлбэрээр нийтлэгдэж байсан гэрэл зургууд юм. Хоёр орны харилцааны түүхэнд холбогдох энэхүү ховор гэрэл зургууд нь Монголын төв архив болон хувь хүмүүсийн гарт хадгалагдаж байгаад ийнхүү олны хүртээл болжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын төв телевизийн Монгол сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Г.Батсүх, Монгол дахь Хятадын ЭСЯ, Хятадын соёлын төвийн төлөөлөл, Хятад Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд, үзэсгэлэнгийн 70 зурагт дүр төрхөө үлдээсэн Монголын нэр хүндтэй хүмүүс болох Ардын жүжигчин Б.Зангад, нэрт жүжигчин Р.Анхням, Монгол Улсын холбооны яамны сайд асан Б.Баатар, Ардын жүжигчин Д.Чимид-Осорын хүү Ч.Болд, уралдааны долоон ялагч тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Үзэсгэлэн Улаанбаатар хотын “Блю Мон” галарейд гурав хоног үргэлжлэх юм. 

  

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр