CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын шинжлэх ухааны 70 жилийн түүхийг харуулсан ном гаргав

09-11-2019 13:15

 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойшхи 70 жилийн хугацаанд Хятад улсын шинжлэх ухааны салбарт гарсан ахиц дэвшил, хөгжлийг харуулсан ном хэвлэгдэн гарчээ.
 Энэхүү номыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамнаас эмхэтгэн боловсруулсан байна. Тус номонд Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг танилцуулж, Хятад улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, хөгжлийн туршлагыг нэгтгэн харуулжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны Удирдлагын үндэсний академийн профессор Ли Жянтао хэлэхдээ, “Энэхүү ном нь уншигчдад өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улсын шинжлэх ухааны хөгжлийн талаар системтэй ойлголтыг өгөхөөс гадна Хятадын шинжлэх ухааны бие даасан шинэчлэл, хөгжил дэвшлийг бий болгохын тулд хэрхэн ямар арга зам баримталж ирснийг харуулах юм” гэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр