CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өмнөд туйлын аяллын хөлөг онгоц анхны аялалдаа гарчээ

09-11-2019 13:20

Хятад улсын бүтээсэн өмнөд туйлын аяллын далайн хөлөг онгоц болох Грег Мортимер нь Аргентины өмнөд хэсгийн Ушуаяа хотыг зорихоор даваа гарагт анхны аялалдаа гарчээ.
Уг хөлөг онгоц нь өмнөд туйлыг зорих анхныхаа аяллын өмнө ийнхүү Аргентин руу хөдөлсөн байна. China Merchants Industry компанийн үйлдвэрлэсэн уг хөлөг онгоцыг өнгөрсөн баасан гарагт АНУ-д байрладаг аялалын хөлөг онгоцны үйлчилгээ үзүүлэгч Sunstone компани руу илгээгээд байсан юм. Хятадын усан онгоц үйлдвэрлэгч тус компани нь одоогоор туйлын аяллын хөлөг онгоц үйлдвэрлэх долоон захиалга хүлээн аваад байгаагаас гадна дунд зэргийн хэмжээний аяллын гурван хөлөг онгоц үйлдвэрлэх захиалга тус тус авчээ. Грег Мортимер хөлөг онгоц даваа гарагийн өглөөний 8 цагт Хятадын зүүн хэсэг Жяньсу мужийн Хаймэн дахь усан онгоцны үйлдвэрлэлийн баазаас аялалд гарсан юм.
Аяллын замын хөтөлбөрийн дагуу Сингапураар дайрч Өмнөд Африкт хүрсний дараа Атлантын далайг гатлан дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах хот болох Ушуаяад хүрнэ. Ингэснээр  Антарктик буюу дэлхийн хамгийн өмнөд туйлын бүс нутагт аравдугаар сарын сүүл гэхэд очин хоёр долоо хоногийн хайгуулын аялал хийхээр төлөвлөжээ.
Грег Мортимер өмнөд туйлын аяллын хөлөг онгоц нь 104.4 м урт, 18.4 метр өргөнтэй. Онгоцонд 254 хүний багтаамжтай 135 бүхээгтэй бөгөөд амралт, хоол хүнс, зугаа цэнгэл, далайн адал явдал, усан спортыг бүгдийг нь нэг дор нэгтгэсэн зохион байгуулалт бүхий хөлөг юм. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр