CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын 2019 оны шилдэг эрдэмтдийг тодруулав

09-11-2019 16:13

 Хятадын хэсэг эрдэмтэн, энтрепренёрүүдийн санаачилсан шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах Future Science Prize шагналыг дөрвөн эрдэмтэн хүртсэн тухай Хятадын шинжлэх ухааны өдрийн сонин мэдээлэв.
Өвчин үүсгэгч нянгаас хамгаалах дархлааны эсийн үйл явцын нарийвчилсан судалгааны хүрээнд нээлт хийсэн Бээжингийн үндэсний судалгааны төвийн биологийн салбарын ахлах эрдэмтэн Шао Фэн уг шагналыг хүртжээ. “Шао Фэнийн судалгаа нь дархлааны системийг илүү сайн ойлгоход үнэтэй хувь нэмэр болж, өвчин үүсгэгч нянгаар халдварладаг, эмчлэгдэхэд бэрхшээлтэй өвчний эсрэг вакцин бүтээх замыг заслаа” хэмээн тус шагналын хорооноос тодорхойлсон юм.
Хятадын Шинжлэх ухааны академийн Энергийн физикийн институтийн дарга Ван И Фан, Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Лу Цинь Бяо нар физикийн салбарт тус шагналыг хүртлээ. Тэд орон зайн тэгш хэмгүй байдал дахь бодисын эсрэгцэл хамаарлыг ойлгох түлхүүр болж чадахуйц нэг төрлийн нейтрон долгионыг нээсэн юм.
2016 оноос олгож эхэлсэн Future Science Prize шагналыг авсан анхны эмэгтэйгээр “Чинхуа” их сургуулийн эрдэмтэн Ван Шио Юүн тодорлоо. Криптографийн түгээмэл холимог функц дэх доголдлуудыг илрүүлэн, шинэ түвшний холимог функцийн стандарт зохиосон бүтээлч хувь нэмрийг нь үнэлж математик, компьютерийн салбар дахь шагналыг түүнд өгсөн юм.
Шинжлэх ухааны гурван үндсэн төрөлд энэхүү шагналыг олгодог бөгөөд шагнал тус бүрт нэг сая ам.доллар дагалддаг аж. Хятадын эх газар, Хонг Хонг, Макао, Тайваньд судлагаа шинжилгээ хийж амжилт үзүүлсэн аль ч улсын харъяат эрдэмтэн уг шагналд өрсөлдөх боломжтой.
Future Science Prize шагналыг урьд нь хөдөө аж ахуйн салбарт Юань Лон Пинь, физикч Шүй Чи Күн, биологич Ши И Гун зэрэг алдар цуутай эрдэмтэд хүртэж байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр