CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ганц бие хүмүүст зориулсан бизнес хөгжиж байна

09-11-2019 16:11

Хятадын Иргэний Хэргийн Яамнаас мэдээлснээр бол 2018 оны төгсгөлд тус улсад бүртгэлтэй 200 сая гаруй ганц бие хүмүүсийн 77 сая орчим нь ганцаараа амьдардаг ажээ.
Ганцаараа амьдардаг хүмүүсийн 55,7 хувь нь худалдан авалт хийх замаар ганцардалтайгаа тэмцдэг тухай сүүлийн үеийн судалгаанд хариулсан байна. Мөн тэд ганцаараа байж болох ч ганцаардсан хүмүүс биш гэжээ.
Сүүлийн жилүүдэд ганц бие хүмүүсийн хэрэгцээ, үйлчилгээ, худалдан авалтанд түшиглэсэн бизнес Хятадад цэцэглэн хөгжих болжээ.
Томоохон үйлчилгээний төв, супермаркетуудад байрлуулсан ганц хүний бичил караоке бүхээгт орж дуу дуулан ганцаардлаа умартдаг ажээ. 2017 оны статистик мэдээгээр бол Хятадын бичил караоке бүхээгний бүтээгдээхүүний үйлдвэрлэлийн эргэлт 352 сая юань хүрч байв. Мөн онд Хятадын хоол захиалга, хүргэлтийн Meituan.com сайт гэхэд ганц хүнд зориулсан хоолны захиалга 130 саяыг авснаа дурджээ.
Түүнчлэн ресторан, хоолны газарт ганц бие хүмүүст зориулсан тусгай суудал бэлтгэх, ганц хүний бичил зочид буудал байгуулах, бичил фитнесийн дасгалжуулах бүхээг зэрэг үйлчилгээнүүд олноор бий болсоор байна.
Ганц бие залуус нь худалдан авах чадвар сайтай, хэрэглээний соёл өндөртэйгээс гадна илүү шийдэмгий сонголттой хүмүүс болох нь Хятадын залуусын жишээнээс харагдаж буй юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр