CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Alibaba” компанийн тэргүүн Жек Ма ажлаа өглөө

09-11-2019 16:14

 Өнгөрсөн мягмар гарагт “Alibaba” компанийн тэргүүн Жек Ма гүйцэтгэх захирлын ажлаа Даниел Жанд шилжүүлэв.
Англи хэлний багш мэргэжилтэй Жек Магийн 1999 онд байгуулсан “Alibaba” нь дэлхийн цахим худалдааны хамгийн том компаниудын нэг болсон юм. Жек Ма өөрийн гаргасан амжилтаараа Хятадын бизнес эрхлэгчдийн дундаас дэлхийд танигдсан алдартан болсон билээ. Өнгөрсөн хугацаанд “Alibaba” компанийн үнэлгээ 480 тэрбум ам.долларт хүрч, Жек Ма Хятадын хамгийн чинээлэг иргэн болсон байна. Хятадын Ханжоу хотын зүүн хэсэгт амьдардаг ядуу гэр бүлд төрсөн Жек Ма карьерээ багшийн ажлаар эхлүүлжээ. 33 настайдаа анхны компьютерээ худалдан авж, интернэтээр “Шар айраг” хэмээн хайхад Хятадын нэг ч шар айраг гарч ирээгүйд ихэд гайхсан гэдэг. Компьютерийн ухааны мэдлэг дутмаг хэдий ч “Alibaba” компанийг үүсгэн байгуулж, цахим худалдааны бизнестээ хөрөнгө оруулахыг найз нараасаа гуйж байв. Явсаар компаниа олон улсад манлайлагч болгон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахад хамгийн их хөрөнгө босгосон компани болгосон билээ. "38.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жек Ма дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад эхний аравт бичигдэж байна" гэж “Forbes” сэтгүүл мэдээлсэн юм. Жек Ма өнгөрсөн онд “New York Times” сонинд өгсөн ярилцлагандаа буяны үйл ажиллагаа болон боловсролд голчлон анхаарах хүсэлтэйгээ илэрхийлсэн билээ. Албан тушаалаасаа огцрох нь төгсгөл биш харин шинэ үеийн эхлэл хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Жек Ма нь “Alibaba” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байх бөгөөд компанийн удирдлагыг үргэлжлүүлэн хянах юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр