CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Мао дарга кино дэлгэцнээ гарна

09-11-2019 13:17

 БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "Мао дарга 1949" уран сайхны кино энэ сарын буюу есдүгээр сарын сарын 20-ны өдөр Хятадын томоохон кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ.
Энэ кинонд 1949 онд Хятадад болсон түүхийг өгүүлэх бөгөөд 1949 оны гуравдугаар сард урт хугацааны турш үргэлжилсэн тэмцлийн нөлөөгөөр Бээжингийн баруун хойд хэсэгт орших Сяншанийн паркад Хятадын коммунист намын /ХКН/ төв хороо шилжин ирж, 10-р сарын 1-нд БНХАУ байгуулж буй түүхийг өгүүлэх юм.
Энэ нь кино нь ХКН-ын удирдагчид, тэр дундаа Мао Зэдуний үйл хэрэг, Гоминдантай хэлэлцээ хийсэн түүх, Чөлөөлөх дайныг удирдан чиглүүлж, эдийн засгийн бодлого боловсруулсан манлайлал, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх уулзалт, шинэ Хятад улсыг байгуулах ёслолын арга хэмжээг хэрхэн зэрэг түүхийг өгүүлэх юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ