CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хайнаньд 192 мянган жорлон засварлана

09-10-2019 13:50

 Энэ оны төгсгөл гэхэд Хайнань мужийн хөдөө аж ахуй, газар тарилангийн бүс нутгуудад буй 126 мянган ахуйн жорлонг засварлаж, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахаар төлөвсөн тухай тус мужийн барилга орон сууцны газраас мэдээлэв.
2020 оны гуравдугаар сар гэхэд Хайнань мужийн хөдөө орон нутгийн нийт 192 мянган жорлонг засварлаж дуусах ажээ. Өдгөө Хайнань мужид газар тариалан эрхэлдэг 170 мянган орчим айл өрх, аж ахуйн нэгж боловсон жорлонгүй байгаа юм.
Хятад Улс нь “Жорлонгийн хувьсгал”-ыг хөдөө орон нутагт идэвхитэй өрнүүлж, ард иргэдийн амьдрал, ахуй байдлыг сайжруулсаар байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр