CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сахиусан тэнгэр

09-10-2019 13:43

Хубэй мужийн Ухань хотын оршин суугч 28 настай бүсгүй Ли Жун Жун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшаар арав дахь жилдээ ажиллаж байна. Ли Жун Жун багш насаар залуу хэдий ч Ухань хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хүмүүжүүлэх газруудын нэгэнд сонсгол муутай хүүхдүүдийг ярьж, сонсох чадварыг сэргээн засах, эмчлэх амаргүй ажил хийдэг.
Түүнтэй хамт байсан бяцхан хүүхдүүд нэгээс зургаан насныхаа хооронд анхны үгийг хэлж, ярьж сурсан бөгөөд сонсголын бэрхшээлтэй бяцхан хүүхдүүдийн хувьд үнэхүү сахиусан тэнгэр нь болжээ. Энэ арван жилийн хугацаанд сонсголын бэрхшээлтэй олон зуун хүүхэд Ли Жун Жун багшийн сургалт эмчилгээгээр дамжин хэдэн сараас нэг жилийн хугацаанд ярих, сонсох чадвартай болсон байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр