CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

70 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд 400 гаруй бүтээл оролцов

09-10-2019 11:14

 Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улс болоод ард иргэдийн аж амьдралын өөрчлөлтийг тусган харуулсан 400 орчим гэрэл зураг, богино хэмжээний дүрс бичлэгээс бүрдсэн үзэсгэлэн өнгөрсөн ням гарагт Бээжингийн Миньшэнгийн уран зургийн музейд нээгдэв.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан уг үзэсгэлэнд тус улсын бүхий л давхаргын ард иргэд, үндэстэн угсаатны амьдралын үйл явцыг дэлгэн харуулсан бүтээлийг түүвэрлэн үзмэр болгон тавьжээ.
Улс орны хөгжил болоод олон арван жилийн турш хятад иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах үүднээс өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтээлийг цуглуулж эхэлсэн бөгөөд олон нийтэд ч уриалга дэвшүүлэн бүтээлийг цуглуулжээ.
Зургадугаар сард бүтээл цуглуулах ажлыг эцэслэхэд зохион байгуулагчид 140,000 орчим нийтлэл, 130,000 зураг, 3000 богино хэмжээний видео бичлэг хүлээж авсан байна.
Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтэс, Боловсролын яам, Соёл, аялал жуулчлалын яам зэрэг хэд хэдэн агентлагууд хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулжээ.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ