CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүн амын дундаж наслалт хоёр дахин нэмэгджээ

09-10-2019 11:19

"Намайг хүүхэд байхад хүмүүс голдуу 30 эсвэл 40 насандаа өөд болдог байсан. Харин 60 гарсан настай хүн маш хөгшин хүндээ тооцогддог байсан” гэж одоо 81 нас зооглож буй Чэнь Жисианг гэх ахмад дурсамжаа хуваалцав.
Хятадын баруун хойд нутгийн Шяньси мужийн нийслэл Сиан хотод оршин суудаг тэрбээр тэтгэвэртээ гарсан бөгөөд өмнө нь багшаар ажилладаг нэгэн байжээ.
Чен хүүхэд байхдаа тэр бүр мах идээд байснаа санадаггүй аж. Тэрбээр хүүхэд ахуй насаа дурсан ярихдаа, тухайн үед хүмүүс хоол хүнс, хувцасны хомсдолд нэрвэгдсэн байсан. Хэрэв хүн тахал өвчин туссан бол эдгэрэх найдвар бараг байхгүй хэмээн хуучилсан юм.
Харин одоо бол энэ яриа түүх л болж үлджээ. Түүнчлэн хятад хүмүүсийн дундаж наслалт сүүлийн 70 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна.
Үндэсний Статистикийн Товчооны статистикийн мэдээллээр, хятад иргэдийн дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж, 1949 онд дундаж наслалт 35 байсан бол 1957 онд 57 нас, 1981 онд 68 нас, 2018 онд дундаж нас 77 хүрсэн байна.
Хятад улсын нэг хүнд ногдох ашиг орлого 1949 онд 49.7 юань (7 ам.доллар) байсан бол 2018 онд 28,228 юаньд хүрсэн нь бараг 60 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Иргэдийн дундаж наслалт нэмэгдснээр илүү эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх болсныг мөн илтгэн харуулж байна. Түүнчлэн жилийн аль ч улиралд, улс хаанаас ч эрүүл, шинэ хүнсний ногоо, бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болжээ.


Салхин цэцэг өвчнийг бүрэн арилгаж, орон нутагт хумхаа өвчний тохиолдол байхгүй болжээ. Түүнчлэн иодын дутагдлын эмгэг гэх мэт өвчнийг үр дүнтэй хянан тархалтыг арилгасан нь  эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж сайжирсныг ч мөн харуулж байгаа юм.

Хятад улс үндэсний эрүүл мэндийн бодлогыг боловсронгуй болгож, хүн амд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхийг зорьж буй Эрүүл Хятад санаачлагыг төр Засгаас дэмжин ажиллаж байна.

2016 онд Хятадын  хүн амын дундаж наслалт 68.7 нас хүрч, анх удаа АНУ-ынхаас давсан үзүүлэлттэй гарчээ. Хятад хүмүүс урт наслахаас гадна эрүүл мэндийн хувьд ч ихээхэн эрүүлжиж чийрэгжиж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр