CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн дурсгалын зоос гарна

09-10-2019 13:46

 Хятадын Төв банкнаас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан дурсгалын зоосны цуглуулга гаргаж буйгаа мэдээллээ.
Хоёр алтан зоос, дөрвөн мөнгөн зоос, нэг хүрэл зоосноос бүрдэх энэхүү багцны бүх зоос нь хууль ёсны хүчинтэй мөнгөн тэмдэгт болох тухай Хятадын Ардын банкны цахим хуудсанд бичжээ. 60 мм диаметр бүхий 150 грамм алт агуулсан нэг алтан зоос нь 2000 юань буюу 281,29 орчим ам.доллартай тэнцэх бол, 22 мм диаметртэй 8 грам алтны орц бүхий нөгөө алтан зоос нь 100 юаньтай тэнцэнэ. Зооснуудын нүүрэн талд нь төрийн сүлдтэй, харин нөгөө талд нь “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулав” гэсэн ханз үсэгтэй ажээ.Том алтан алтан зоосноос 2 мянган ширхэгийг, харин жижгээс нь 60 мянган ширхэгийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин 300 юань, 50 юань, 10 юанийн үнэтэй мөнгөн зооснуудаас 5 мянга, 7 мянга, 200 мянган ширхэгийг тус тус гаргах аж. БНХАУ байгуулагдсаны ёслол хүндэтгэлийн томоохон арга хэмжээ энэ 10 сарын 1-ний өдөр Бээжин хотноо болох юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр