CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын 70 жилийн ойд зориулсан 400 гэрэл зураг, дүрс бичлэгийг үзүүлнэ

09-09-2019 13:44

 БНХАУ-ын хөгжил дэвшил, ард түмний сүүлийн 70 жилийн амьдрал, өөрчлөлтийг тусгасан 400 орчим гэрэл зураг, дүрс бичлэгээс бүрдсэн үзэсгэлэнг Бээжин хотын Миньшэн музейд өнгөрсөн ням гарагт нээлээ. 
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд гаргаж буй энэ үзэсгэлэнд янз бүрийн ажил мэргэжлийн, олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсийн шилдэг уран бүтээлийг сонгон шалгаруулж, дэлгэн харуулж байна.
Энэ оны нэгдүгээр сараас эхлэн улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдрал, өөрлөлтийг харуулсан бүтээлийг хүлээн аван сонгон шалгаруулж эхэлжээ. Зургаадугаар сар гэхэд зохион байгуулагчид ойролцоогоор 140 мянга нийтлэл, 130 мянган гэрэл зураг, 3 мянган орчим дүрс бичлэгийг хүлээн авчээ.
Энэхүү үзэсгэлэнг Хятадын Коммунист Намын Төв Товчооны Суртал Ухуулгын Газар болон Боловсролын Яам, Аялал Жуулчлал Соёлын Яам хамтран зохион байгуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр