CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Монголын хооронд дипломат харилцааны 70 жилийн ойг тэмдэглэж байна

09-09-2019 13:37

 БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Түүний дотроос БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” хэмээх хоёр бүтээл монгол уншигчдын гарт очлоо.
“Хөрш орнуудын бодлого орон зай, цаг хугацааг дагаад хаашаа хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхийн тулд хамгийн гол шийдвэр гаргагчийн бичиж буй номуудыг олж унших, судлах нь зүйтэй юм. Иймд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр ном монгол хэлээр хэвлэгдэн гарч буйд баяртай байна” хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлон хэлсэн юм.
Мөн урлаг соёлын хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн “Улаан мөчир” чуулгын гэрэл зургийн үзэсгэлэнг Улсын филармонийн байранд дэлгэн үзүүлж, Дундад улсын урлаг соёлыг малчин, тариачдад сурталчилж ирсэн зэрэг олон талт үйл ажиллагааг харууллаа. Хятадын кино өдрүүдийг зохион байгуулж, Хятадын шилдэг кинонуудыг Тэнгис кино театрын дэлгэцнээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм. 
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал үйл ажиллагааний хүрээнд Монголын  Хүүхдийн төв номын санд хятад, монгол, худам монгол бичгээр хэвлэсэн, 476 нэр төрлийн, 1300 гаруй ном хандивлажээ. Түүнчлэн “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Түмэн газрын цайны зам”, “Хятадын хатгамалын бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Нахиа” хүүхдийн номын үзэсгэлэн, “Хятадын өвөр монгол, Хэбэй мужийн амтат хоолны танилцуулга” зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.
БНХАУ болон Монгол Улсын найрамдалт харилцаа 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноор эхэлж, хоёр тал 1950 онд Бээжин, Улаанбаатар хотуудад тус тусын Элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй билээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр