CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Сар судалгааны аппарат 284 метр аялжээ

09-09-2019 10:28

 Сарны гадаргуу болон төв хэсэгт шинжлэх ухааны хайгуул хийх зорилготой Хятадын сар судалгааны Yutu-2 төхөөрөмж сарны хамгийн хол хэсэгт буюу 284.66 метрийн зайд судалгааны ажил гүйцэтгэжээ.
Yutu-2 болон Chang'e-4 нэртэй судалгааны хоёр аппаратыг өнгөрсөн баасан гарагт амжилттай хөөргөсөн бөгөөд одоогоор унтаа горимд шилжсэн гэж Хятадын Үндэсний сансар судлалын газрын сарны хайгуул, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлэв.
Хятадын Chang'e-4 хиймэл дагуул 2018 оны 12-р сарын 8-нд анх задгай сансарт хөөрч, 1-р сарын 3-нд Өмнөд туйл-Айткен сав газарт байрлах Фон Карман кратер дээр анх удаа зөөлөн газардсан юм.
Сарны нэг өдөр нь дэлхийн 14 хоногтой тэнцүү байдаг. Тиймээс Chang'e-4 сансрын аппарат нь нарны эрчим хүчгүйн улмаас сарны шөнө үргэжлэх хугацаанд унтаа горимд шилждэг байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр