CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хатуу хог хаягдлын импорт буурчээ

09-09-2019 13:40

 Гадаад улсын хог хаягдлын импортыг хязгаарлах болсноор 2019 оны эхний найман сард Хятадын хилээр орж ирэх хог хаягдлын хэмжээ буурсан үзүүлэлт гарч байна. Нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд тус улс 9,7 сая тонн хатуу хог хаягдал импортолсон нь өмнөх оныхоос 29 хувиар бага байна гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Долдугаар сард хуванцар, цаас, төмрийн хаягдал зэрэг нийт 1,26 сая тонн хог хаягдал гаднаас импортолсон бол наймдугаар сард 1,15 сая тонн болж буурчээ.
Хог боловсруулах, хадгалах бололцоо тааруу хэдий ч 1980 оноос эхлэн хатуу хог хаягдлыг импортолж, түүхий эд болгон ашиглах болсноор Хятад нь дэлхийн хамгийн их хог хаягдал импортлогч улс болжээ. Зарим компани гадаад улсын хог хаягдлыг хууль бусаар хилээр оруулан улс орныхоо байгаль орчин болон олон нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа юм.
Байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын Засгийн Газраас 2019 оны сүүл гэхэд хог хаягдлын импортыг хязгаарлан, дотоодын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих эрчижүүлэх бодлого гаргасан билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр