CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ачаа тээшинд электрон шошго нэвтрүүлжээ

09-06-2019 13:34

 China Eastern Airlines компанийн зорчигчид аппликейшнээр дамжуулан гар утсаараа захиалгаа бүртгүүлж, ачаа тээшиндээ электрон шошго ашиглах боломжтой болжээ.
Дэлхийд анхных болох энэ шошго нь зорчигч болон нислэгийн талаархи мэдээллийг тусгайлсан дэлгэц дээр харуулах юм. Ингэхийн тулд тухайн зорчигч ухаалаг утсаа уг шошготой холбоход л хангалттай аж. Үүнээс гадна шошгонд суурилуулсан чипний тусламжтайгаар зорчигч нь өөрийн ачаа тээшийн байрлалыг гар утсаараа харах боломжтой.
Цахим шошгоны программыг China Eastern Airlines компанийн аппликейшнээр дамжуулан гар утсандаа татаж авах боломжтой бөгөөд программын хамгийн сүүлийн хувилбарыг 9-р сарын 10 хүртэл хэрэглэгчид үнэ төлбөргүй татна.
Агаарын  нислэгийн электрон цахим шошгын үйлчилгээг долдугаар сард Хонгкяо нисэх онгоцны буудал үйлчилгээнд анх нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг голчлон Шанхай, Бээжингийн хооронд нислэгт ашиглажээ.
  Уг үйлчилгээ нэвтэрснээс хойш нислэгийн компаниуд үүнийг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд зөвхөн China Eastern and Shanghai Airlines компанийн нислэгт ашиглаж байгаад нь ч ихээхэн гомдол илэрхийлжээ.
Электрон цахим шошгоны үйлчилгээг долдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотын Дачин олон улсын нисэх онгоцны буудалд анх туршилтаар нэвтрүүлж байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр