CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн шинэ нисэх буудал нээлтээ хийхэд бэлэн болжээ

09-06-2019 16:41

 Дасин” олон улсын нисэх буудлаас 9-р сарын 20 орчимд анхны зорчигч тээврийн нислэг үйлдэнэ гэж Бээжингийн өдрийн сонинд мэдээлэв. Нисэх буудлын ажилтны хэлснээр, албан ёсны нээлтэнд зориулж зургаан нислэг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ эцсийн шийдвэр болоод хугацааг Хятадын Иргэний нисэхийн удирдах төвөөс тогтоох юм.
China Southern Airlines болон China Eastern Airlines компаниуд 9 сарын 4-ний өдрөөс эхлэн нислэгийн хувиараа өгч эхэлжээ. China Eastern Airlines компанийн хувьд 2020 оны гуравдугаар сар гэхэд Бээжингийн шинэ нисэх буудалд бүрэн байрлаж дуусна. Цаашид том болон дунд оврын 200 гаруй агаарын хөлгөөр Шанхай хот зэрэг бүх чиглэлд нислэг үйлдэх бэлтгэлээ хийж байна. Харин China Southern Airlines компани 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Дасин” нисэх буудлаас 13 чиглэлд долоо хоногт 176 нислэг хийхээр төлөвлөсөн байна.
 Шинэ олон улсын нисэх буудлаас хийх анхны нислэгүүдийн нэгийг China United Airlines компани үйлдэнэ. Тус компани Бээжингийн “Нан Юань” нисэх буудлаас 50 гаруй агаарын хөлөг, 4000 орчим ажилтнаа “Дасин” нисэх буудал руу нүүлгэн шилжүүлжээ. Шинэ нисэх буудалд 2019 оны эцэс гэхэд дотоод гадаадын нийт 16 компани байрлаж, 112 чиглэлд нислэг үйлдэж байхаар төлөвлөсөн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ