CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Улаанбаатар их сургуульд хятад номын уншлагын танхим нээв

09-06-2019 13:48

 Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хятад ном уншлагын танхим Улаанбаатарын их сургуулийн төв номын санд нээлтээ хийлээ.
"Хятад номын уншлагын танхимын нээлт нь 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний нэг хэсэг бөгөөд хоёр орны соёлын солилцоог бэхжүүлэх, монголчуудыг Хятад улсын талаар гүн гүнзгий ойлголттой болгоход туслах зорилготой" гэж ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дэд дарга Хан Юнсян мэдээллийн Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Хятадын талаас тус танхимд уран зохиол, түүх, хэл шинжлэл, анагаах ухаан, спортын зэрэг сэдэв агуулгатай 1000 гаруй ном хандивласан байна. "Бид Хятад улстай хамтын ажиллагаагаа ихээхэн идэвхжүүлж байгаа. Одоогийн байдлаар манай их сургууль Күнзийн хүрээлэн, Таижигийн сургалтын төв зэргийн үйл ажиллагаа явуулж байна" гэж Улаанбаатарын их сургуулийн захирал С.Байгалсайхан Синьхуа агентлагт мэдээлжээ. "Уншлагын танхим нь манай оюутнуудад Хятад улсыг илүү сайн ойлгоход тусална гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр нэмж хэлэв.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр