CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн том архины үйлдвэрийн эртний балгасыг илрүүлжээ

09-06-2019 16:43

 Хятадын археологчид эртний архины үйлдвэрийн үлдэгдлийг олсон байна. Энэ нь тус улсаас олдсон хамгийн том архи нэрэх газарт тооцогдож байгаа юм. Мин (1368-1644) улсын сүүл үеэс Чин улсын (1644-1911) эхэн үед хамаарах дээрх архи нэрдэг газрын үлдэгдлийг Аньхуй мужийн Сүй Ши нутагт ажиллаж байсан барилгын ажилчид санамсаргүй олсон гэж орон нутгийн Археологи, түүх соёлын Институтээс мэдээлэв.
Одоогийн байдлаар 18,000 хавтгай дөрвөлжин талбайтай олдвороос 3000 хавтгай дөрвөржин талбайд малтлага хийж, архи нэрэх зуух гурав, архи исгэх торх 30 гаруйг олж илрүүлээд байна гэж тус Институтын судлаач Чэн Чао хэллээ. Түүнчлэн архины сав, тамхины хайрцаг, хөөрөг зэрэг 600 гаруй эд өлгийн зүйлс уг малтлагаар гарч ирсэн байна. “Энэ бол хятадын археологчдын олж илрүүлсэн дөрөв дэх эртний архины үйлдвэр юм. Малтлагаар хойд хятадын архи нэрэх технологи, түүнтэй холбоотой гар урлалыг тодорхойлж чадахуйц иж бүрэн олдворууд гарсан” гэж Чэн тэмдэглэв.
Үүнээс өмнө эртний архины нэрэх газрын балгас баруун өмнөд Хятадын Сычуань мужаас хоёр, зүүн Хятадын Жяньши мужаас нэг олдож байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр