CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Буддын шашны эртний зураг олджээ

09-05-2019 10:27

 Хятадын хойд хэсгийн Шаньси мужид орших нэгэн агуйгаас Юань ба Мин гүрний үеийн (1206-1644) буддын шашны холбогдолтой, хадан дээрх эртний зураг олжээ.
 Орон нутгийн гэрэл зурагчин Жишан мужийн Санжяо тосгонд байрлах эзэнгүй агуйгаас уг олдворыг олсон байна. Хадны зурганд Буддагийн хөшөө, луу, галт шувуу, цээнэ цэцэг, бадамлянхуа цэцгийг дүрслэн зуржээ. Жишан мужийн соёлын дурсгал, аялал жуулчлалын менежмент, үйлчилгээний төвийн захирал Жао Вуки хэлэхдээ, тус газрыг хамгаалалтанд авч, тусгайлсан эргүүл ажиллуулж байгаа аж. Уран зургийн хэв маяг дээр үндэслэж урласан хадны уг зургийг Юань гүрний төгсгөл ба Мин гүрний эхэн үед бүтээсэн гэж мэргэжилтнүүд үзэж таамаг дэвшүүлж байгаа юм. Одоогоор шалгалт, судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд уг олдворын нарийвчилсан дүгнэлт хараахан гараагүй байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ