CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Израильд таван төрлийн мотоцикл нийлүүлж эхэллээ

09-05-2019 10:29

 Хятадын CFMoto компани Израиль улсад өөрийн үйлдвэрийн мотоциклуудаа борлуулж эхэллээ гэж Израилийн тээврийн хэрэгсэл импортлогч Ofer Avnir  компани мэдэгдлээ.
Эхний ээлжинд Израилийн зах зээлд таван төрлийн мотоциклыг нийлүүлэхээр болсон байна. Эдгээрийн үнэ нь 22,000-аас 40,000 шекель (ойролцоогоор 6,200-1.300 доллар) хооронд байх бөгөөд энэ нь Израильд борлуулдаг Европ, Японы загварын мотоциклын үнээс ойролцоогоор 25 хувиар бага үнэтэй юм. Хятадын зүүн хэсгийн Ханжөү хотод байрладаг, 1989 онд байгуулагдсан CFMoto нь өртөг багатай мотоцикл, газар сайгүй явагч тээврийн хэрэгсэл (ATVs) болон олон төрлийн ашиглалттай  бартаат замын тээврийн хэрэгслийг (UTV) үйлдвэрлэдэг. Тус компани одоогоор тээврийн хэрэгслийн 98 загварыг хөгжүүлэн үйлдвэрлэж, 51 загварын хөдөлгүүрийг бүтээжээ. Түүнчлэн уг бүтээгдэхүүнээ дэлхийн 1900 компаниар дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг байна. Тус компанийн Израиль дахь зар сурталчилгааны ажлыг Тель-Авив хот дахь Офер Авнир  компани хариуцдаг аж. Уг компани нь мотоцикл, ATV, бартаат бус тээврийн хэрэгсэл, ажлын машин, мотоцикл, цахилгаан тээврийн хэрэгслийг гадаадын улс орноос импортлон оруулж ирдэг.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр