CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч утсаар ярив

09-05-2019 13:27

 Энэ сарын 5-ны үдийн өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний удирдагч Лю Хэ АНУ-ын Худалдааны төлөөлөгч Райт Хизе, Сангийн сайд Мнучин нарын урилгаар худалдааны хэлэлцээрийн дагуу ажил хэрэгч яриа болжээ .
Талууд ирэх 10-р сарын эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Хятад-Америкийн худалдааны дээд хэмжээний 13-р хэлэлцээрийг хийхээр тохирчээ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг эерэгшүүлэхээр талууд өнөөг хүртэл идэвхийлэн ажилласаар ирсэн билээ. Хэлэлцээрийн бэлтгэл ажил энэ сарын дундаас эхэлнэ. Энэ удаа талууд хамтран ажиллаж, зөвлөлдөх таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд практик арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн нэгдсэн ойлголтод хүрчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ