CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Улаанбаатар хотноо хатгамлын үзэсгэлэн нээгдэв

09-04-2019 10:16

 Хятад-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын уран зургийн галерейд Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Таван өдөр үргэлжлэх үзэсгэлэнд Жянсу , Хунань, Гуандун, Сычуань мужууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны хатгамал урлагийн мастеруудын нийт 90 бүтээлийг үзмэр болгон олон нийтэд дэлгэн харуулж байна.

Хатгамалын үзэсгэлэн нь хоёр хөрш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын арга хэмжээний нэг хэсэг юм.
"Олон мянган жилийн түүхтэй хатгамал нь Хятадын соёлын салшгүй хэсэг юм. Би 40 гаруй жилийн турш хатгамал хийж байна" гэж Сычуанаас ирсэн хатгамал урлаач Ву Юйинг Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Сычуаны хатгамал нь Хятадын хамгийн алдартай дөрвөн хатгамал хэв маягийн нэг юм гэж тэрбээр нэмж хэлэв. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр