CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайд жолооны цахим үнэмлэх хэрэглэж эхлэв

09-04-2019 16:09

 Шанхайд жолооны цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг есдүгээр сарын нэгнээс эхлэн ашиглаж эхэлсэн байна. Ингэхдээ ухаалаг утасны “Сүй Шэнь Бань” хийгээд “Шанхай Цяо Цинь” апликейшнүүдийг хэрэглэх ажээ.
Биеийн байцаалт, бичиг баримтаа нотлоход амар хялбархан болсныг жолооч Янь таатай хүлээн авч байна. Гэвч Шанхайн замын цагдаагийн газрын мэдээлснээр жолооны цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь одоохондоо зөвхөн Шанхай хотын төвийн дүүргүүдэд хүчинтэй аж. Хэрэв өөр газар руу автомашин жолоодож явах бол урьдын адилаар цаасан бичиг баримтаа биедээ авч ёстой юм. Мөн жолооч нар зөвхөн өөрийн тээврийн хэрэгслээ жолоодож буй тохиолдолд цахим гэрчилгээ, үнэмлэхээ үзүүлж болох аж. Өөрийн тээврийн хэрэгсэл биш бол заавал цаасан бичиг баримтаа авч явах учиртай, үгүй бол замын цагдаа торгууль тавина.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр