CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Алс дорнодын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь Хятадынх

09-04-2019 16:11

 Оросын алс дорнодын мужуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Хятад улс бүрдүүлж байна. Алс дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козлов энэ тухай Синьхуа агенлагт өгсөн ярилцлагандаа дурдсан байна.
“Сүүлийн дөрвөн жилд Орост шууд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь алс дорнодыг чиглэж байгаа билээ. Нийт 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэний 71 хувийг нь БНХАУ-аас бүрдүүлжээ” хэмээх Алс Дорнодын эдийн засгийн форумын нээлтийн үеэр A.Козлов дурдсан байна.
Ачаа тээвэр ложистик, хөдөө аж ахуй, газрын тос, ой мод боловсруулах, ашигт малтмал олборлох салбаруудад дийлэнх хөрөнгө оруулалт хийгджээ.
“Стратегийн чухал түнш БНХАУ-тай цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн өргөжүүлэх сонирхол бидэнд байна” хэмээн А.Козлов онцлон тэмдэглэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр