CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Улаан загалмайн анхны академи байгууллаа

09-04-2019 10:13

Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Сочовын их сургууль хамтран Хятадын зүүн хэсгийн Жянсу мужийн Сужоу хотод Улаан загалмайн академийг нээжээ.
Энэ нь Улаан загалмайн нийгэмлэгийн нээж буй хамгийн анхны академи гэдгээрээ онцлог юм.
Улаан хавирган сар, Улаан загалмайн олон улсын энэхүү академи нь тус нийгэмлэгийн судалгаа шинжилгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, соёлын харилцаа, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, солилцооны цаашдын суурь бааз болно гэж ХКН-ын Байнгын хорооны орлогч дарга, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Чэнь Жу хэллээ.
Тус академи нь судалгааны зургаан төвөөс бүрдэх бөгөөд яаралтай түргэн тусламж, гамшгийн анагаах ухаан, түргэн тусламжийн анагаах ухаан зэрэг хүмүүнлэгийн салбарын цогц тогтолцоог бий болгоно. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ