CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Орос-Хятадын 94 номыг орчуулан хүргэжээ

09-03-2019 10:22

2013 оноос хойш хэрэгжүүлж буй солилцооны хөтөлбөрийн хүрээнд Хятад, Оросын сонгосон нийт 100 номны 94 номыг өөр хэл рүү орчуулсан талаар Хятадын зохиол, бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах нийгэмлэг мэдээлэв.
2019 оны наймдугаар сарын байдлаар Хятадын уран зохиолын 38 бүтээл, түүний дотор Хятадын уран зохиолч Пу Сонглины " Ляо-жай-жи-и " буюу 1700-аад оны эхээр анх хэвлэгдсэн "Хятад өрөөний  хачирхалтай өгүүллэгүүд" -ийг орос хэл рүү хөрвүүлсэн байна.
Үүнээс гадна Оросын уран зохиолын 56 бүтээлийг хятад хэл дээр орчуулж, хэвлүүлсэн бөгөөд одоо дараагийн ээлжинд орчуулан олон нийтэд түгээх 100 номыг сонгох ажил эхэлжээ.
Түүнчлэн хоёр хэл дээр хөрвүүлсэн цахим болон аудио номыг мөн уншигчдад танилцуулах аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр