CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Харбин хотод олон улсын худалдааны чөлөөт бүс нээгдэв

09-03-2019 16:47

Хармөрөн мужийн Харбин хотноо олон улсын худалдааны чөлөөт бүс нээлтээ хийлээ.
БНХАУ-ын төрийн зөвлөлөөс баталсан ОХУ болон зүүн хойд Азийн улсуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөний хүрээнд байгуулагдах олон улсын худалдааны зургаан чөлөөт бүсийн нэг нь энэ юм. Хармөрөнд байгуулагдсан олон улсын худалдааны чөлөөт бүс нь манай дотоод бүс нутгуудыг нээх, хөгжүүлэх шинэ боломж юм гэж Хятадын Шинжлэх Ухаан Академийн Орос, Дорнод Европ болон Төв Азийн Институтын дарга Сүн Чуаньжи мэдэгдлээ.
Тэрээр Хятадын хил хязгаарын бүс нутагт байгуулагдах бусад худалдааны чөлөөт бүстэй харьцуулахад Хармөрний олон улсын худалдааны чөлөөт бүс нь хоёр улсын найрамдал нөхөрлөлийг бататгаж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулахад ихээхэн үүрэгтэй юм гэж онцлов.
БНХАУ-ын төрийн зөвлөлөөс баталсан төслөөр Хармөрөн дахь олон улсын худалдааны чөлөөт бүс нь 119,85 хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд Харбин, Хэйхэ, Сүйфэнхьхэ хотуудад хэсэгчлэн байгуулагдах ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ