CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сурагчид шинэ сурах бичигтэй болжээ

09-03-2019 10:26

Хятадын ахлах ангийн сурагчид энэ жил шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилд хятад хэл, түүх, үзэл суртал, улс төрийн хичээлийн шинэ сурах бичгийг ашиглах юм.
Шинэ сурах бичгийг эхний ээлжинд Бээжин, Тяньжин, Шанхай зэрэг зургаан хот болон мужийн бүс нутагт ашиглах бөгөөд 2022 он гэхэд улсын хэмжээнд сурагчдыг хамруулна гэж тус улсын боловсролын яамнаас мэдээллээ.
Сурах бичигт Хятадын уламжлалт соёлыг илүү түлхүү онцлон шигтгэжээ. Жишээлбэл, хятадын шинэ сурах бичигт эртний яруу найраг, зохиолын 67 сонгодог бүтээлийг сонгон оруулсан бөгөөд номын нийт агуулгын 49.3 хувийг дээрх сэдэв эзэлж байна. 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр