CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 854 сая хүрчээ

09-03-2019 16:52

Хятадын интернетийн хэрэглээ, хөгжлийн 44 дэхь статистик тайлан Бээжин хотноо хэвлэгдсэн байна. 2019 оны зургаан сарын байдлаар Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрч, өнгөрсөн оныхоос  25,98 сая хүнээр нэмэгдсэнийг уг тайланд дурджээ. Интернетийн хүртээмж 61,2 хувь болж 2018 оныхоос 1,6 хувиар өсчээ.  Ухаалаг утаснаасаа интернет хэрэглэдэг хүний тоо 847 саяд хүрсэн нь 2018 оны сүүл үеийнхээс 29,84 саяар илүү байгаа юм.
Түүнчлэн 2019 оны эхний хагаст дундаж хэрэглэгчийн интернетэд зарцуулж буй хугацаа долоо хоногт дунджаар 27,9 цаг байгаа нь 2018 оны сүүл үеийнхээс 0,3 цагаар нэмэгдсэн байгааг уг тайланд онцолсон байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ