CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын нийтийн тээвэрт QR код хэрэглэнэ

09-03-2019 16:50


Бээжин хотын нийтийн тээврийн компани 9 сарын 1 -ээс эхлэн төлбөр тооцооны шинэ дэвшилт загварыг туршиж байна. Зорчигчид автобусанд орохдоо цахим тасалбарынхаа QR кодоо ухаалаг утаснаасаа тусгай төхөөрөмжинд уншуулна. Ингэхэд ганцхан хором зарцуулах бөгөөд туршилтын үеэр 50 хувийн хөнгөлөлт авах боломжтой юм. Тус компаниас өгсөн мэдээллээр, энэ оны эцэс гэхэд метро, автобусны тасалбарыг нэгдсэн нэг программаар уншуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Бээжин хотын нийтийн тээврийн 20 мянга гаруй автобусанд QR код уншигч төхөөрөмжүүдийг байрлуулжээ. “Вэйцинь Гүньцяо” буюу Бээжин хотын нийтийн тээвэр хэмээх эпликейшныг хэрэглээд “эхлээд зорчоод дараа нь төлбөрөө төлөх, картаа байнга цэнэгнэхгүй, шимтгэл төлөхгүйн дээр 50 хувийн хөнгөлөлт” авах боломжтой юм. Ухаалаг утас нь сүлжээгүй байсан ч QR код унших төхөөрөмжинд нөөлөхгүй ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.COM
Шинэ мэдээ